Өмнөдэлгэр сумын байгаль хамгаалагчид Биотехникийн арга хэмжээг зохион байгууллаа

Өмнөдэлгэр сумын байгаль хамгаалагч С.Ууганбаяр, С.Шижирбаатар, С.Болдбаатар нар Өмнөдэлгэр сумын Чандган багийн Эрдэнэхаан ууланд нутагшдаг “Аргаль хонь” –нд биотехникийн арга хэмжээг авлаа. Энэхүү биотехникийн ажилд 25 кг жинтэй нарийн ширхэгтэй 20 боодлын өвсийг Чандган багийн Эрдэнэхааны Гуранзат ууланд координатын N 470 43/ 53.1//, E 1090 49/ 51.5// цэгт 1 дүгээр сарын 18-ны өдөр задгайлан тарааж тавьсан.

Уг газар нь хамгийн түрүүнд нар тусдаг нөмөрлөг, дулаанхан, амьтан хорогдох боломжтой газар байсан. Өвсийг нимгэн зулсан байдлаар нэг багц болгож үргэлжилсэн байдлаар тавьсан. Уулаар ачаатай автомашинтай явж өвс тавих газрыг хайж, сонгож тогтоосон.

 

Мониторингийн ажил: Байгаль хамгаалагч С.Ууганбаяр, С.Шижирбаатар, С.Болдбаатар нар Гуранзат ууланд тавьсан өвсийг Аргал хонь идсэн эсэх ул мөр, баас болон Аргаль хонь байх магадлалтай газарт мониторингийн ажлын 1 дүгээр сарын 22, 31, 2 дугаар сарын 2-ны өдөр хийж хяналтын хуудасд тэмдэглэсэн. Үүнд:

Төмстэй уулын араас өвс тавьсан Гуранзат уул руу дурандсан бөгөөд дурандах үед Аргаль хонь харагдаагүй.  Өвсний дэргэдэх жим дээр Аргаль хонины шинэхэн нойтон хоргол олдсон, өвсийг бага зэрэг идсэн гэж үзсэн. Гурав дахь удаагаа очиход өвсийг идсэн байсан.

Төмстэй, Гуранзат, Баруун, Дунд, Зүүн Бэрх, Дэл, Өлийн даваа гэх ууланд Аргаль хонь байгаа болон үхэж хорогдсон эсэхийг тогтоохоор явганаар явж, нүдээр, дурангаар харж ажиглалт хийсэн.

Ажиглалтын явцад Баруун Бэрх уул, Ц.Батсүхийн хаваржааны дэргэд бэлчээр координатын N 470 43/ 44.3//, E 1090 48/ 35.0//, 60 жил уулын ам N 470 43/ 44.3//, E 1090 48/ 35.0// цэгт 47 үхэр бэлчиж, 1 тас шувуу, Дэлийн араар 4 эм бор гөрөөс давхилдаж байгааг нүдээр харсан. Уулын өвөрт нутагладаг Д.Ганбаатар, Ц.Батсүх, Л.Баатаржав нар “6-аас 8 орчим Аргаль хонь” байгаа талаар ярилцав.

Биотехник, мониторингийн ажлыг Чандган багийн Засаг дарга Ж.Мөнхжаргал, БОХУлсын байцаагч Н.Намуунтуяа нар тухай бүр газар дээр нь хянаж ажилласан байна.