“Галшар Адууны Баяр 2018” Эвент арга зохион байгуулагдлаа

7-сарын 26-нд Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Галшар адууны баяр-2018” эвент арга хэмжээг 5 дахь жилдээ Хужиртын Шөрмөсөн чулуут довон дээр Соёолон, даага насны хурдан морьдын уралдаан, Морьтон жагсаал, Монгол хүү бага наадам, сайхан наадамчин, үндэсний шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан, Тэнгэрийн тамгатай хүлгүүд морины дууны караоке тэмцээнүүдийг зохион байгууллаа.

     

Энэхүү арга хэмжээнд Хурдан Соёолон нас 37, Даага 34 морьдож уралдсанаас

  1. Галшар Баянбадрал Багийн Уяач М.Чулуунбямбын Зээрд
  2. Дорноговь Итхэт Сумын Уяач Цогт-Очирын Хонгор Алаг
  3. Галшар Оч Багийн Уяач Ү.Бямбадоржийн Хонгор Халзан
  4. Галшар Оч Багийн Уяач О.Алтан –Одын Шарга
  5. Галшар Сангийндалай Багийн Уяач Түвшинбаатарын Хамар Цагаан Зээрд

Даага – 34 Мордсон

  1. Галшар Сангийндалай Багийн Уяач Д.Жигжидгончиг Хонгор Халзан
  2. Галшар Баянбадрал Багийн Уяач Л.Дугаржавын Алаг
  3. Дорноговь Дэлгэрэх Сумын Уяач Базаргүрийн Хонгор Буурал
  4. Дорноговь Дэлгэрэх Сумын Уяач Намжилдоржийн Хүрэн
  5. Сүхбаатар Түвшинширээ Сумын Уяач Ганхуягын Халтар

   

 

  • Монгол Хүү Бага Наадамыг  нийт 9 Монгол хүү оролцсоноос Галшар сумын Оч Багийн Сумъяабэйс тэргүүн байр, Жаргалант багийн А.Гончигжав Дэд Байр, Сангийн далай багийн Х.Пүрэвжамц гутгаар байрыг тус тус эзэлсэн.
  • Үндэсний бөхийн барилдаанд Цэрэнням түрүүлж, Хүрэлбаатар үзүүрлэж, М.Од-Эрдэнэ, А.Гончигжав нар шөвгөрлөө.
  • Сайхан Наадамчин тэмцээнд 1-Р Байранд Сангийн далай Багийн сайхан наадамчин Х.Пүрэвдорж, 2-р байранд Сангийн далай багийн сайхан наадамчин Х.Адъяадорж, 3-р байранд Баянбадрал багийн сайхан наадамчин Ч.Наранхүү нар тус тус шалгарлаа.