“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХЭНТИЙ АЙМАГ 30 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛАХААР БОЛЛОО.

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ойн салбарын үндэсний чуулган” 2021.11.15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээнд яам, түүнийг төлөөлж Монгол улсын засгийн газрын гишүүн, Байгал орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нөгөө талаас Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав цаашид хамтран ажиллахаар боллоо.
-“Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах зорилгоор агро-ойг хөгжүүлэх, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг хэрэгжүүлнэ.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн засаг дарга нь тухайн төсвийн жилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийн санхүүжилтийг ой мод, ойн санг нэмэгдүүлэх, хамгаалах, мод тарих усжуулалт, бордоо, хөрс хамгаалалт, байгальд ээлтэй стандарт бүхий ногоон байгууламжийг төлөвлөж түүний хэрэгжүүлэх юм.
Мөн энэхүү чуулганаар  Монгол орныхоо ойн салбарт 1980 оноос хойш хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Биндэр Ойн ангийн даргаар ажиллаж байсан ойн салбарын ахмад ажилтан Балжирын Мөнхбаярыг
төр засгаас өндөрөөр үнэлж  Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор шагналаа.