ТАЛЫН ТҮМЭН АДУУ -2021 ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ БАТНОРОВ СУМЫН ТЭНГЭРИЙН АНДГАЙ ЦОГЦОЛБОРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тал нутгийн адуу дагасан соёлыг хамгаалах зорилготой зохиогдож эхэлсэн “Талын Түмэн адуу -2021” арга хэмжээ энэ сарын 19-нөөс 21-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров сумын “Тэнгэрийн андгай” цогцолборт зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний нээлтэд Улсын их хурлын гишүүн Ц.Идэрбат, Соёлын дэд сайд М.Батбаяр, Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Батноров сумын Засаг дарга Д.Жамба, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян нар оролцлоо.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдын урсгалыг бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой юм.
 Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 8 эвент арга хэмжээ байдаг. Үүний нэг нь ард түмний хүсэн хүлээсэн “Талын түмэн адуу” өвлийн наадам билээ.