ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БАЙГАЛЬ ХАЛГҮЙ ЭКО ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛАХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хаягдалгүй техник, технологи нэвтрүүлсэн, хог хаягдлаа бууруулсан, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгахад шинэлэг менежментийг нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилготой “ХЭНТИЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХЭРЭГЛЭЭГ НЭВТРҮҮЛЖ, ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХАД БОДИТОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛАХ” аяныг зарлаж байна.