байгаль орчны ЗАЛУУ СУРВАЛЖЛАГЧ уралдааны дүн гарлаа

УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО!
2021 оны 5-р сарын 3-7-ны өдрүүдэд БОАЖЯ, БШУЯ, Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн зорилго, үйл ажиллагааны хүрээнд “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ” нэгдсэн арга хэмжээ цахимаар зохион байгуулагдана.
Тус арга хэмжээний хамтрагчаар НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) оролцож байгаа бөгөөд тус үйл ажиллагааг төслийн Техникийн зөвлөн зохицуулах багийн 11 байгууллагууд хамтран 7 чиглэлээр явуулах юм.
Арга хэмжээг угтаж БОАЖЯ-ны харьяа Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв УТҮГ болон “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг орон нутагт хэрэгжүүлэгч байгууллага Байгаль Орчны Мэдээлэл, Сургалтын Төв хамтран 11-22 насны хүүхэд, залуучуудын дунд Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн ОУ-ын “Байгаль орчны залуу сурвалжлагч” хөтөлбөрийн уралдааныг НИЙТЛЭЛ, ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕО гэсэн төрлөөр 2021 оны 3-р сарын 17-оос 4-р сарын 16-ны хооронд зохион байгууллаа.