Загасны үржлийн үе эхэлж, загас агнаж барихыг хуулиар хориглоллоо!!!

ЗАГАСНЫ ҮРЖЛИЙН ҮЕ ЭХЭЛСЭН ТУЛ ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭД 4 САРЫН 1-ЭЭС 6 САРЫН 15 ХҮРТЭЛ ЗАГАСЧЛАХЫГ ХОРИГЛОНО.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 03 тоот тогтоолоор 2021 онд аймгийн хэмжээнд
☑️Ахуйн зориулалтаар нийт 1500 толгой загас,
☑️Тусгай зориулалтаар нийт 690 толгой загас агнаж барихыг баталсан.
Загасны үржлийн үетэй холбогдуулан жил бүрийн 4 сарын 1 өдрөөс 6 сарын 15-ны өдөр хүртэл ахуйн зориулалтаар загасчлахыг хориглосон. Үүнд Дархадын цагаан, Буйрын Омоль, Зарам, Алтайн сугас загаснаас бусад загас багтана. /Амьтны тухай хууль 9. 2. 8/
Хэрвээ дээрх хугацааг зөрчин загасчилсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Загасыг агнах хориотой үед агнаж, барьсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Зөрчлийн тухай хуулийн 7. 6. 4/