Хэнтий аймгийн усан сан бүхий газрууд:

Хэнтий аймгийн усан сан бүхий газрууд:
Хэнтий аймгийн гадаргын ус нь Номхон далай, Хойд мөсөн далай, Төв Азийн гадагш урсгалгүй савд хамрагддаг. Монголд томоохонд тооцогдох Онон, Хэрлэн, Улз гол Номхон далайн ай савд, Минж гол түүний цутгал голууд Хойд мөсөн далайн ай савд, Төв Азийн гадагш урсгалгүй ай савд Хэнтий аймгийн урд хэсэг буюу Дархан, Галшар сумын багахан нутаг дэвсгэр хамрагддаг. Номхон далайн ай савын голууд өндөр уулсаас эх авч урсах тул ихэнхдээ голын сүлжээ их шигүү, урсгал хурдтай, уналт ихтэй байдаг.
Аймгийн нутгаар Хэрлэн гол 580 орчим км, түүний цутгал Тэнүүн, Тэрэлж, Мөрөн, Цэнхэр, мөн Онон гол 390 гаруй км урсах бөгөөд түүний цутгалууд Хурх, Шуус, Барх, Балж болон Улз, Минж голууд урсана. Нуурууд гэвэл Гурваннуур, Хар зүрхний хөх нуур, Гүрмийн нуур, Аварагын нуур болон Хэрлэнгийн савд жижиг нуурууд олон бий. Хэнтий аймаг нь рашаан ус элбэгтэй аймгийн нэг юм. Энд Гурван нуур, Улаалзгана, Онон,Тарс , Арангат, Тосон нуур, зэрэг рашаан байна.

Онон гол

Хэрлэн гол