ХЭРЛЭН ГОЛ ДАГУУ ХЯНАЛТЫН ХӨДӨЛГӨӨНТ КАМЕР БАЙРШУУЛЛАА.

2020.12.31
Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хууль бус ан агнуур, загасчлалтай тэмцэх зорилгоор газрын даргын удирдамжийн дагуу Хэрлэн гол дагуу хяналт шалгалтыг эрчимтэй явуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд Хэрлэн голын дагуу эрсдэлтэй бүсүүдэд хяналтын хөдөлгөөнт камер байршууллаа.
Хэрэв та хууль бусаар загасчилсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 1.3-т заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж
*иргэнийг 150нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
*хуулийн этгээдийг 1500нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Иймд иргэд өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулъя.