Залуус нэгдэж сайн дураараа хог цэвэрлэллээ

2020.06.09-ний өдөр “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын дэргэдэх сайн дурын залуучуудын бүлгийн гишүүд Хэрлэн сумын 3-р багт байрлах “Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн”-гийн хогийг цэвэрлэлээ. Цэвэрлэсэн хог хаягдлыг  “Өндөрхаан тохижилт” ОНӨААТҮГазар төвлөрсөн хог хаягдлын цэгт хаясан.