Ойн нөөц баялагийг хомсдол доройтлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах сэдэвт сургалтыг ой бүхий сумдад бүсчилэн зохион байгууллаа

2019 оны 4 дүгээр сарын 11- ний өдөр Өмнөдэлгэр суманд Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдын ойн нөхөрлөл, мод бэлтгэлийн аж ахуйн нэгж байгууллага, сумын ЗДТГ-ийн ажилтан албан хаагч, сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч  нийт 60 хүн хамруулан зохион байгууллаа. 4 дүгээр сарын 12 -ний өдөр Биндэр суманд Баян-Адарга, Батширээт, Норовлин, Дадал сумдын  ойн нөхөрлөл, мод бэлтгэлийн аж ахуйн нэгж байгууллага, сумын ЗДТГ-ийн ажилтан албан хаагч, сумдын Байгаль хамгаалагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар нийт 80 хүн хамруулан зохион байгууллаа. Нийт аймгийн хэмжээнд 140 хүнийг дээрх сургалтанд хамруулж ажиллаа.

Сургалтыг: БОАЖЯ –ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн 2019 оны 04 дүгээр сарын 04- ний өдөр баталсан орон нутагт томилолтоор ажиллах удирдамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа

БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар

БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Энхтайван

БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Жагдаг

БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Р.Ганбат

Онцгой байдлын ерөнхий газрын  Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах хэлтсийн мэргэжилтэн П.Соронзонболд нарын бүрэлдэхүүнтэйгээр сургалтыг амжилттай зохион байгуулж иргэд нийтэд мэдээлэл хүргэж Сумдын онцгой комисс, түймрийн 1, 2, 3 ээлжийн бэлтгэл байдалд хяналт тавьж ажилласан.

Хамтран зохион байгуулагчид: Хэнтий аймгийн БОАЖГ-ын Ойн алба, Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой  менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл, Өмнөдэлгэр суман дахь “Хэнтий шинэс” Сум дундын ойн анги, Биндэр суман дахь “Биндэр ой” Сум дундын ойн ангиуд  хамтран зохион байгууллаа.

   

Сургалтаар олон нийтэд мэдээлэл олгосон чиглэлүүд:

  1. Ойн салбарын өнөөгийн байдал, цаашид тавих, зорилт, орон нутагт анхаарах асуудал.
  2. Төрөөс ойн талаар баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
  3. Ойн анги, нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагын одоогийн түвшин, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
  4. Ой ашиглалтын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага
  5. Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ой хамгаалал, ой ашиглалт, ой нөхөн сэргээлтийн талаар хэрэгжүүлж буй бодлого ажлын талаар мэдээлэл
  6. Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал ойн тогтвортой менежмент, нүүрс төрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх төслийн мэдээлэл
  7. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад олон нийтийн оролцоо
  8. Ой хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
  9. Ойн хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлууд, бодлого, зохицуулалт
  10. Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль, дүрмийн хэрэгжилт
  11. Ойн хөнөөлт шавьжаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэл явуулах арга технологи, үр дүнг тооцох

Дээрх сэдвүүд тус бүрээр сургалтанд оролцогчдод мэдээлэл өгч сумдын ЗДТГ –т зөвлөн туслах болон тулгамдаж буй асуудлыг сонсох сургалтанд хамрагдаж буй төлөөллүүдийн санал хүсэлтийг сонсох  иргэдийн сонирхсон асуултанд албан ёсны хариуг газар дээр нь хүргэж хууль эрх зүйн зөвлөгөөг иргэд олон нийтэд хүргэж ажиллаа.