БАТНОРОВ СУМАНД БАРИГДАХ “ АНДЛАЛЫН ӨРГӨӨ “ БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТОГТЛОО

Монгол улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Батноров суманд ажиллаж байна. Батноров сум нь Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг билээ.
Үүнтэй холбогдуулан Л.Оюун-Эрдэнэ гишүүний санаачлагаар “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-г Батноров суманд байгуулахаар шийдвэрлэсэн.
Харин газар нутгийн байршлын хувьд Баянбулаг баг болон Эхэнбүрд багийн нутаг дэвсгэрийн аль нэгэнд барихаар төлөвлөж байсан хэдий ч өнөөдөр Батноров суманд ажиллахдаа эцсийн шийдвэрийг гаргаж Эхэнбүрд багийн нутагт байрлах ард түмний шүтээн, тахилгат хайрхан Дэлгэр-Өлзийт хайрханы өвөр түшиж байгуулахаар орон нутгийн удирдлагуудыг байлцуулан тодорхойлж тогтлоо.

     
Уг өргөөг байгуулахад нийт 5 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Үүний 2 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж чаджээ. Үлдсэн зардлыг хувийн хэвшил, нутгийн зөвлөл, бизнесийн салбарынхантай хамтран бүтээн байгуулах юм байна.
Газар нутгийн байршлийг эцэслэн тогтоосон учраас барилга бүтээн байгуулалтын ажлыг тун удахгүй эхлүүлнэ гэдэг ээ эрхэм гишүүн илэрхийлж байлаа.