Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин суманд нутагшиж буй цагаан зээрээс шүлхий өвчний дээж авч ажиллаа

Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Улсын онцгой комиссын 2017 оны 1 тоот албаан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалын хэрэгжилт, тус яамнаас ХХЕГ-тай 2017-2020 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд 2017 онд хийгдэж хийгдэж буй ажлын хэрэгжилт, биелэлттэй танилцах, мониторинг хийх зорилгоор ажлын хэсэг 2017 оны 11-р сарын 6-ны өдрөөс 9-ний өдөр хүртэл Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баян-Адарга сумдын нутагт ажиллав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны ОБЗГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, БОАЖЯ-ны ахлах нягтлан бодогч О.Дуламсүрэн, Залуухүү, Батзориг, аймгийн БОАЖГ-н дарга Б.Дархантөр,  мэргэжилтэн Б.Санчир, Б.Нямхатан, аймгийн Мал эмнэлгийн албаны ариун цэврийн шинэжлэгч их эмч  Ч.Зоригчулуун, Дэлхийн байгаль хамгаалах сангийн зүүн бүсийн зохицуулагч Б.Баясгалан нар орсон.

2017 оны 11 сарын 7-ны өдөр Баян-Адарга суманд шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулсан тухай мэдээллийг сумын Засаг дарга О.Лхагвадорж, Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Ж.Боломж  нар  ажлын хэсэгт танилцуулав.

Баян-Адарга сумаас шүлхий өвчинтэй тэмцэх дараах ажлуудыг зохион байгуулсан байв.Үүнд:

Баян-Адарга сумаас зүүн урагш 57 км Сайхан багийн Зүүн хэрэм толгойн ар гэх газар  нутаглаж буй М.Оюунжаргалын сууриас шүлхий өвчний шинж тэмдэг 2017.10.15 өдөр анх илэрсэн бөгөөд УМЭАЦТЛ-н 2017 оны 10-р сарын 24-ний өдрийн 2255 шинжилгээгээр шүлхий өвчин болох нь батлагдаж Сумын Засаг даргын 89 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтооосн.Голомтод байгаа 5 өрх, сэжигтэй бүсийн 8 өрхийн үхэрт 2,4л шүлхийн вакцин захиалан авчирч нийт 1280 толгой үхрийг вакцинд хамруулсан байв.

2.2017 оны 10-р сарын 25-ны өдрийн А/89 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон 1-р хавсралтаар шүлхий өвчний хорио цээрийн бүс, 2-рхавсралтаар хорио цээрийн бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ, 3-р хавсралтаар постод ажилласан хувиар тус тус батласан,

3.2017.10.27 өдрийн А/90 тоот захирамжаар устгалын ажлын хэсэг байгуулж ажлын хэсгийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг гишүүн тус бүрээр батласан,

4.2017.10.27 өдрййн А/91 тоот захирамжаар тарилгын 3 ажлын хэсэг,хяналтын 2 ажлын хэсгийг томилон ажилласан,

5.Сумын төвөөс зүүн урагш 50-55км газарт хяналтын 2 постод 3 хоногоор 4 төрийн албан хаагч ажиллаж байсан.Голомт болон сэжигтэй бүсүүдийн айл өрхүүдэд шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд энэ бүсээс мал мах бусад түүхий эд бүтээгдэхүүн гадагш тээвэрлэхгүй дэглэмийг мөрдөж  ажиллах тухай малчдад багийн Засаг дарга нар албан мэдээгээр болон мессежээр хүргэн ажилласан,

6.Сумын ажлын хэсэг зээр үхэж хорогдлоо гэсэн мэдээллийн дагуу сумын төвөөс зүүн болон зүүн урагш байх Урт, Шанаган, Мааньт, Хөх дов, Энгэр хөв, Овоот, Өргөн олом, Хангай, Шийр, Олмон толгой зэрэг газруудад тандалт хийн өвчилсөн 3 янзаганаас цус, ийлдэсийг авч, 1 янзаганд задлан шинжилгээ хийсэн./ Янзагануудын урд, хойд хөл татах мэт унжсан шинж тэмдэгтэй байв./

7.Голомттой бүсэд хүний их эмч, цагдааг байнга ажиллуулсан

8.Сумаас мал, амьтан мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн гадагш гаргахыг бүрэн зогсоосон

8.Суманд архи согтууруулах ундаа худалдаалахыг зогсоосон байв.

БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баян-Адарга суманд шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээтэй танилцаад цагаан зээрийн тархац, тоо толгой, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох, цагаан зээрээс шүлхий өвчний дээж авах, ариутгалын посттой танилцах ажлыг зохион байгууллаа.Үүнд:

  1. Баян-Адарга сумын Сайхны хөндий гэх газарт 3000-4000 гаруй толгой цагаан зээр

нутагшиж байсан бөгөөд уг сүргээс 3 дээж аван аймгийн Мал эмнэлгийн албанд хүргүүлсэн. Дээжийг аймгийн мал эмнэлгийн албаны их эмч Т.Сансарбаатар, Ч.Зоригчулуун,сумын малын эмч Оюунчимэг, аймгийн БОАЖГ-н мэргэжилтэн Б.Санчир нар авсан бөгөөд дээж авсан 3 зээрийн устгал ариутгалыг сумаас томилсон устгалын ажлын хэсэг устгаж ариутгав.

  • Сүргийн урд явсан шаргачингаас цус болон цуллаг эрхтний дээж авсан. Хэл болон хөлийн салааг үзэхэд цэврүү, яр шарх үүсээгүй байсан. /Дээж авсан цэг 111033/5//,48033/31.4///

  

  • Сүрэгт явсан ооноос цус болон цуллаг эрхтний дээж авсан. Хэл болон хөлийн салааг үзэхэд цэврүү% яр шарх үүсээгүй байсан/Дээж авсан цэг 111034/32,9//,48036/12,4///
  • Сүргээс хоцорсон хэвтээд босохгүй байсан ооноос цусны дээж авсан.Хэл болон хөлийн салааг үзэхэд цэврүү, яр шарх үүсээгүй байсан./ Дээж авсан цэг 111049/4,8//,48045/7,0///
  1. Уг дээж авсан 3 зээрийг устгал ариутгал хийх төвлөрсөн цэгт авчран устгаж ариутгасан. /Устгалын цэг 111035/17,3//,48031/15,8///
  2. Баян-Адарга сумын Сайхан гэх газарт байрлах устгал, ариутгал, хяналтын постын үйл ажиллагаатай танилцан ажиллав. /Постын байрлал 111035/23,6//,48031/11,2///

  1. Баян-Адарга сумын Сайханы хөндий гэх газарт 111048/37,7//,48043/47,5// 10000-30000 толгой цагаан зээрийн сүрэг шилжин нутагшсан байв.