Эзэн Чингис хааны өлгий нутгаар -2017 насанд хүрэгчдийн аймгийн аврага шалгаруулах тэмцээн

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойн хүрээнд Монгол улсын Засгийн газрын 05 дугаар тогтоол Эрүүл мэнд-Хөдөлгөөн хөгжил хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах байгууллага хамт олны бие бялдарыг чийрэгжүүлэх, явган аялалын ач холбогдол, хүрээлэн буй байгалийн үзэсгэлэнт газар нутагтай танилцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орон нутаг байгаль орчноо хамгаалах зорилгоор Биеийн тамир, спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “ Эзэн Чингис хааны Өлгий нутгаар- 2017” насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах Явган аялалын тэмцээн 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд Дадал суманд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 7 сумын / Биндэр, Дадал, Баян-Овоо, Бор-Өндөр, Жаргалтхаан, Цэнхэрмандал, / сумдын 50 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.
Аялагчид Эхний өдөр Дадал сумын Тамгын газар – язгуурын гурван суврага- Зундуй Дагвын гэр музей – Бодончарын өвсөн овоохой – Хажуу булаг гэсэн маршрутаар, 2 дах өдөр Хажуу булаг – Дэлүүн болдог – Чингисийн гэрэлт хөшөө – Хажуу булаг гэсэн маршрутаар нийт 30 гаруй километр замыг явганаар алхаж түүх соёлын дурсгалт газруудын тайлбарыг ОББЦГХЗахиргааны мэргэжилтэн Гансүхийн тайлбартайгаар сонслоо.
Уралдаан тэмцээнийг 5 төрлөөр зохион байгууллаа.
– Цувааны дэг журам, сахилга бат
– Түүх соёлын дурсгалт газрын асуулт хариулт
– Бартаа саад туулах багийн буухиа тэмцээн
– Газрын зураг дээр зүг чиг тодорхойлох
– Багийн бэлтгэл техник хэрэгслийн үзлэг гэсэн төрлүүдээс гадна гэрийн даалгаврт өгсөн даалгаварыг шалгаж цаг оноогоор байр эзлүүлэхэд Биндэр сум багийн дүнгээр 1- байр Аварга багаар шалгарч, Дэд байранд Баяновоо сумын баг, Гутгаар байранд Дадал сумын баг, Тусгай байранд Бор-Өндөр сумын багууд тус тус шалгарлаа.