“ХЭНТИЙ АЙМАГТ ГУЧИН САЯ МОД УРГУУЛАХ” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор “ЭКО хот –Эрүүл ОРЧИН” модны тарьц, суулгац, ногооны үр үрсэлгээ, тоног төхөөрөмжийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа 2022 оны 05 сарын 10-14 ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг гаргаж улс орон даяар хөдөлгөөн өрнөж эхлээд байна.

Дээрх ажлын хүрээнд Хэнтий аймаг 30,0 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөн аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай хариуцлагын “Батламж” гэрээ байгуулан, ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

“ХЭНТИЙ АЙМАГТ ГУЧИН САЯ МОД УРГУУЛАХ” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор “ЭКО хот –Эрүүл ОРЧИН” модны тарьц, суулгац, ногооны үр үрсэлгээ, тоног төхөөрөмжийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа 2022 оны 05 сарын 10-14 ны өдрүүдэд 10.00-19.00 цагийн хооронд Хэрлэн сум Чингис хот Чингисийн талбайд зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд Батширээт, Биндэр, Өмнөдэлгэр сумдын сум дундын ойн ангиуд болон Хэрлэн сумын мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага ААН-үүд модны тарьц суулгац, хүнсний ногоо, жимс жимсгэний үр үрсэлгээ худалдан борлуулж байгаагаас гадна банкууд иргэдэд ногоон зээлийн мэдээлэл өгч, Хүнс хөдөө аж ахуйн газар ногоон ажлын байр хөтөлбөрт иргэдийг бүртгэж байна.

Мөн Байгаль орчи, аялал жуулчлалын газар, Хэрлэн сумын ЗДТГазар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрууд хамтран иргэд болон аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 1 кг гялгар уутанд 1 модны суулгац,  1кг хуванцар саванд 300 төгрөг, 10 ширхэг батерейг 1 ширхэг ногооны үрсэлгээгээр сольж хог хаягдлыг ангилан ялгах талаар сурталчилгаа хийж байна.

Иргэдийн мод тарих санаачилгыг дэмжиж тарьц, суулгац худалдан авсан иргэдэд Хэнтий ус ХХК 40 тн элс, Харгуй ХХК 40 тн хар шороо, Өндөрхаан хот тохижилт 40 тн хөх бууцыг 25 кг-аар савлан иргэдэд үнэ төлбөргүй олгож байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Хэрлэн, Мөрөн, Дэлгэрхаан, Баянмөнх, Биндэр, Өмнөдэлгэр сумд идэвхи санаачилгатай ажиллаж байгаа юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хэрлэн сумын үерийн далангийн дагуу хийгдэх 8,5 км урттай ойн хамгааллын зурвас байгуулах ажилд хашаажуулах, мод тарих ажлыг зохион байгуулж байгаа бол Уламжлалт Анагаах ухааны төв хүүхдийн сувилалд эмчилгээний зориулалтаар Далийн ягаан модны төгөл байгуулахаар санаачлан ажиллаж байна. Тиймээс энэхүү байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжиж орон нутгийн зүгээс нийт 200 тарьц гардууллаа.
Хан Хэнтий сургуулийн авъяаслаг сурагчид урлагийн номероо толилуулсан юм.
Дашрамд сонирхуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Хэнтий аймаг 2030 он гэхэд 30,0 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн. Таригдах модны 80 хувийг ойжуулалтаар, 20 хувийг төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх байдлаар бүрдүүлнэ.
Мөн “Эм си эс холдинг” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 30 сая модыг манай аймгийн нутаг дэвсгэрт тарьж ургуулахаар болсон. Ингэснээр 2030 гэхэд манай аймагт нийт 60 сая мод тарьж ургуулсан байна гэж төлөвлөөд байна.