Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай

Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай
2017 оны 04 сарын 20 ны өдрийн А/97 тоот “Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Иймд иргэн, хуулийн этгээд ой, ой хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор түймрийн нэн аюултай зэрэглэлийн /3 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10 хүртэлх / хугацаанд ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүж, бэлтэхийг  хориглож байна.
Хориотой үед дээрх тушаалыг зөрчин бугын эвэр түүж бэлтгэсэн иргэн, хуулийн этгээдэд “Амьтны тухай хууль” болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.