Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачлагаар орон даяар дараах аянуудыг эхлүүлээд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачлагаар орон даяар хэрэгжүүлж буй” Хандлагаа өөрчилье” багц ажлын хэсэг болох байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран 2018 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ жил Ковид-19 цар тахалтай холбогдуулан дээрх аяны хэрэгжилтийг цахим хэлбэрт шилжүүлэн “Маск хийж хандивлая” аян, эрчим хүчний хэрэглээг багасгахыг уриалсан “Эрчим хүчээ хэмнэе” аян,усны зүй зохистой хэрэглээг дадал болгосон”Усаа хэмнэе” зэрэг аянуудыг эхлүүлээд байна.

Дээрх аянууд нь  ЕБС-ийн сурагчид болон орон нутгийн иргэдийг байгальд ээлтэй, зөв дадал хэвшилд уриалах зорилготой болно.

1.

🔌“ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЦГЭЭЕ”🔌 цахим аянд нэгдээрэй.
🔌Эрчим хүчээ хэмнэх, үр ашигтай хэрэглэхэд чиглэсэн мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх замаар эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгож төлөвшүүлэх зорилгоор “Эрчим хүчээ хэмнэцгээе аян”-ыг зохион байгуулж байна.
🔌Та бүхэн эрчим хүчний хэрэглээнээс хэдэн төгрөг хэмнэж болохоо тооцоолоод мөн хэмнэсэн мөнгөө өөр зүйлд зарцуулаарай.

2.

🌹“ДЭЛБЭЭЛЭХ ЦЭЦЭГ” АЯНД НЭГДЭЭРЭЙ.🌷
💐Хүн та завгүй ажилласаар байгалийн сайханд гарч амжихгүй л байна уу. Урин дулаан цаг ирж, байгаль дэлхий өнгөө өөрчилж байгаа энэ цаг үед гэртээ болон орчин тойрондоо өнгө нэмэх “Дэлбээлэх цэцэг” аянд нэгдэхийг уриалж байна.
💐Амьдрах орчноо цэцэгээр чимж, тарьсан цэцэгээ найздаа бэлэглэе.🌺🌸🌼
3.

💧УСАА ХЭМНЭЦГЭЭЕ АЯНД НЭГДЭЭРЭЙ💧
Бид өглөө босоод нүүр гараа угаахдаа дунджаар 5-7 литр ус , нойлынхоо усыг 1 удаа татахад 6-10 литр ус, хоол идсэний дараа аяга тавгаа угаахдаа 10-15 литр усаар угааж, 15 минут шүгшүүрт ороход 200-250 литр ус зарцуулдаг.
Мөн гол мөрөнд машинаа угаах, мод тайрах, хог хаягдал хаях зэргээр усыг бохирдуулж байдаг.
Иймээс Амьдралын эх булаг болсон усаа хайрлан хамгаалж, зүй зохистой хэрэглээг хэвшүүлцгээе.
Усаа хэмнэцгээе аянд нэгдэж усаа хэрхэн хэмнэж байгаа талаар мэдээллээ бидэнд ирүүлээрэй. facebook.com/fbcameraeffects/home