“ Ой хээрийн түймэртэй тэмцэх арга зүй” сургалт зохион байгуулагдлаа
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, НҮБ-ын ХХААБ-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэн нь” төсөл зэрэг байгууллагууд хамтран “Ойн хээрийн түймэртэй тэмцэх арга зүй” сэдэвт сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 9 ны өдрөөс 12 ны өдрүүдэд Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Биндэр сумдад бүсчилэн зохион байгууллаа.
Сургалтанд аймгийн Онцгой байдын газрын Эрэн хайх аврах салбарын ахлах ахлагч Ц.Төмөрбаатар, ОБГ-ын эмнэлэгийн анхан шатны зааварлагч З.Бурмаа, БОАЖГ-ын Ойн албаны мэргэжилтэн Э.Батсайхан, “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төслийн орон нутгийн зохицуулагч З.Ууганбаяр нар оролцон дараах илтгэл болон мэдээллийг өгсөн.Үүнд:
- Ой хээрийн түймрийн үед ажиллах дараалал, ой хээрийн түймэртэй тэмцэх багаж тоног төхөөрөмж, ажиллуулахад анхаарах зүйлс,
- Эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, түүний арга зүй, ой хээрийн түймэр гарч буй нөхцөл шалтгаан,
- Ой хээрийн түймэртэй тэмцэхэд орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
- Төслийн 2018 онд зохион байгуулсан ажлын тайлан, 2019 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулсан.
- Дадлага ажил /Бага хэмжээний газрыг зориудаар шатааж үлээгч аппарат болон бусад багаж тоног төхөөрөмжөөр унтраах үйл ажиллагааг дадлага ажлаар заасан/
Ой бүхий сумдын 90 ойн нөхөрлөлийн 92 гишүүд, ойн мэргэжлийн байгууллагын 15 ажилтан, сум болон сум дундын ойн ангийн инженер, техникч, байгаль хамгаалгч нарыг оролцуулан нийт 130 хүнийг сургалтанд хамрууллаа.