“НӨХӨРЛӨЛ ХӨГЖИЛ -2018” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хэнтий аймгийн ойн нөхөрлөлүүдийн дунд 2010 оноос эхлэн 7 дахь удаагаа уламжлал болон зохион байгуулагдаж буй “НӨХӨРЛӨЛ ХӨГЖИЛ-2018” наадмыг 2018 оны 10 сарын 05-06 -ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Ой бүхий аймгуудийн биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төсөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Хэнтий аймаг дахь салбар, Онон мөрний нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа. Тус наадам нь нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан ба Завхан аймгаас урилгаар нөхөрлөлийн гишүүд оролцож туршлага солилцсон байна.
Тус наадамд Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адрага, Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр , Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдаас нийт 40 нөхөрлөл хамрагдаж үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Үзэсгэлэн худалдаагаар нийт 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж 10,2 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Үзэсгэлэн худалдаанд оролцсон нөхөрлөлүүдийн бүтээгдэхүүнийг 7 төрлөөр ангилан шилдэг бүтээгдэхүүн шалгарууллаа.
Сүү цагаан идээний төрлөөр –
1-р байр Норовлин сум “Нарс” нөхөрлөлийн гишүүн З.Сумъяа – “Ааруул”
2-р байр Батширээт сум “Хамтын хүч” нөхөрлөлийн гишүүн Д.Цэцэгмаа –“Цагаан идээний багц”
3-р байр Биндэр сум “Цагаан нуга”нөхөрлөлийн гишүүн Ц.Алтансувд -“Шар сүүний молоко”
Байгалийн дагалт баялагаар хийсэн бүтээгдэхүүний төрлөөр –
1-р байр Биндэр сум “Ар булаг” нөхөрлөлийн гишүүн Ж.Гантуяа –“Жимсний бүтээгдэхүүн”
2-р байр Биндэр сум “Дэлгэр-Онон” нөхөрлөлийн гишүүн Н.Алгирмаа –“Зөгийн бал”
3-р байр Баян-Адрага сум “Өлзийт хайрхан”нөхөрлөлийн гишүүн Г.Таня –“Өрөлтэй ааруул”
Гар урлал, бэлэг дурсгалын төрлөөр –
1-р байр Дадал сум “Баянцагаан” нөхөрлөлийн гишүүн Э.Золжаргал –“Түлхүүрийн оосор”
2-р байр Баян-Адрага сум “Цагаан чулуут” нөхөрлөлийн гишүүн С.Оюунчимэг- “Эсгий урлал”
3-р байр Биндэр сум “Цагаан нуга”нөхөрлөлийн гишүүн Г.Цогбаяр –“Модон бэлэг дурсгал”
Мод модон бүтээгдэхүүний төрлөөр –
1-р байр Дадал сум “Цагаан булаг” нөхөрлөлийн гишүүн Д.Болдбаатар –“Модон эдлэл”
2-р байр Дадал сум “Амирлангуй” нөхөрлөлийн гишүүн Ц.Баярсайхан –“Модон эдлэл”
3-р байр Өмнөдэлгэр сум “Сайхан -Өндөр”нөхөрлөлийн гишүүн Н.Чулуунбат –“Модон эдлэл”
Оёдол хатгамал, ноос ноолууран эдлэлийн төрлөөр –
1-р байр Норовлин сум “Хан-Уул” нөхөрлөлийн гишүүн Х.Баярмандал – “Дээл”
2-р байр Өмнөдэлгэр сум “Сайхан -Өндөр” нөхөрлөлийн гишүүн н.Сарангэрэл – “Малгай”
3-р байр Баян-Адрага сум “Цагаан чулуут”нөхөрлөлийн гишүүн С.Оюунбадрах –“Даалин”
Арьс, суран эдлэлийн төрлөөр –
1-р байр Батширээт сум “Онон харуул” нөхөрлөлийн гишүүн Ц.Ганбаатар –“Суран бугуйл”
2-р байр Өмнөдэлгэр сум “Баян-Өлзийт” нөхөрлөлийн гишүүн Ч.Энхжаргал –“Элдсэн нэхий”
3-р байр Баян-Адрага сум “Өлзийт хайрхан”нөхөрлөлийн гишүүн Г.Дэлэгмандал–“Элдсэн нэхий”
Байгальд ээлтэй дахин боловсруулсан бүтээгдэхүүний төрлөөр-
1-р байр Биндэр сум “Цагаан нуга” нөхөрлөлийн гишүүн С.Нацагдорж –“Явган хүний замын хавтан” тус тус шалгарлаа.
Шилдэг нөхөрлөлийн холбоогоор “Норовлин сумын нөхөрлөлийн холбоо”, Шилдэг нөхөрлөлөөр Биндэр сумын “Дэлгэр –Онон”, Дэд байрыг Батширээт сумын “Хамтын хүч”, 3-р байранд Батширээт сумын “Онон харуул” нөхөрлөлүүд шалгарсан байна.