2020 оны хагас жилийн байдлаар Хэнтий аймгийн мод бэлтгэл 12 хувьтай байна
Түймрийн аюултай үе буюу жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ойгоос мод бэлтгэх, ойн дагалдах нөөцийг ашиглах, аялал зугаалгаар явах, ногоон бүсэд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг Ойн тухай хууль болон сумдын Засаг даргын захирамжаар хориглосон байдаг. 6 дугаар сарын 11-ний өдрөөс дээрх хориглосон хугацаа дуусаж мод бэлтгэлийн ажил хэвийн явагдаж эхэллээ.
2020 оны хагас жилийн байдлаар Хэнтий аймгийн мод бэлтгэл 10963М3 буюу нийт мод бэлтгэлийн 12 хувьд хүрч байна.