6 сарын 17 буюу өнөөдөр “Цөлжилттэй тэмцэх” өдөр

Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг “Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдөр” хэмээн НҮБ-аас зарласан.
Олон улсад тэмдэглэдэг энэ өдөр нь дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны эмзэг асуудалд хандуулах зорилготой бөгөөд ганд нэрвэгдсэн, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа улс, бүс нутагт Цөлжилтийг устгах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхийг уриалдаг юм.