НИЙЛЭГ УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАЛАА
Манай улсад борлуулагдаж байгаа гялгар уутны 60 хувийг импортоор, 40 хувийг Монголд байдаг хятадын хөрөнгө оруулалттай компаниуд үйлдвэрлэдэг.
Импортоор орж ирдэг 80 гаруй төрлийн гялгар уутны тэн хагас нь хог хийх зориулалттай байдаг.
Түүнээс гадна гялгар уутыг хүн ердөө 12 минут ашиглаад л хаядаг байна. Нийлэг уут байгаль орчинд маш их хор хөнөөлтэй, хөрсөнд 50-100 жил задралгүй хог болж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулсаар байна.
Гялгар уут 1955 онд анх АНУ-д үүсч, тухайн үедээ хямд, хэрэглээ хангасан, бөх гээд олон төрлийн ашигтай, хүмүүсийн таашаалд ихэд нийцэж байжээ. Гэвч тэр үед гялгар уутны байгаль экологид учруулах хор хохирлыг хэн ч тааж мэдээгүй байна. 1990-ээд он байгаль экологи, дулаарал гэж ярьж эхэлсэн энэ үед гялгар уутны хор хөнөөлийг их ярих болж, даавуун болон цаасан уутыг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 сарын 20-ны өдрийн 189 дугаар тогтоолоор Бүх төрлийн 0,035мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 сарын 1-ний өдрөөс эхлэн хориглолоо.