Байгалийн үзэгдэл

Дэлхий дээр маш их хэмжээний бодит гайхалтай үзэгдлүүд болдог. Зарим нэг байгалийн үзэгдлүүд хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж, тэдний гайхшралыг төрүүлж чаддаг билээ. Харин эдгээр гайхалтай үзэгдлүүдийг биеэрээ мэдэрч, нүдээрээ харахын тулд дэлхийн өнцөг булан бүрийг зорчих хэрэг гарна. Зарим байгалийн үзэгдлүүд нь орчин тойроноо хүртэл чимж чаддаг. Ингээд бүгдээрээ дэлхий дээр тохиолдсон байгалийн гайхалтай, өвөрмөц үзэгдлүүдийн талаар сонирхоцгооё.

Шороон шуурга

Шороон шуурга бол дэлхий дээр нэлээд тохиолддог байгалийн үзэгдэл билээ. Энэхүү үзэгдэл ихэвчлэн хуурай уур амьсгалтай улс оронд тохиолддог бөгөөд элсэн ширхгүүд хаа сайгүй тарсан үед хүчтэй салхи эдгээр элснүүдийг дээш хөөргөн элсэн шуурга үүсдэг байна. Маш хүчтэй элсэн шуурга бас л нэлээд аюултай юм.

Эрвээхийн нүүдэл

Эрвээхийнүүд хүнд сайхан мэдрэмжийг төрүүлж чаддаг нэгэн амьтан билээ. Эдгээр эрвээхийнүүд олон өнгийн холбоог үүсгэдэг бөгөөд АНУ болон Мексикийн газар нутаг дээр ихээхэн тохиолдоно. Калифорнийн цэцэрлэгт хүрээлэнгээр аялаж байх үедээ та модон дээр улбар шар, хар өнгийн холимог зүйлсийг харвал эдгээр зүйлс бол эрвээхийнүүд байх юм.