Хэнтий аймгийн нэн ховор амьтад

АМЬТНЫ АЙМАГ:

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн тогтоц, хэв шинж, цаг агаарын байдал нь амьтны аймгийн төрөл, зүйлээр баялаг байх нөхцлийг бүрдүүлсэн.

Хэнтий аймагт сээр нуруутны төлөөлөл болох хөхтөн 70 зүйл, шувуу 270 зүйл,  загас 32 зүйл, хоёр нутагтан 3 зүйл, мөлхөгчид 5 зүйл, сээр нуруугүйтний төлөөлөл болох шавьж 352 зүйл, зөөлөн биетэн 2 зүйл, аалз хэлбэртэн 2 зүйл буюу нийт 730 гаруй зүйлийн  амьтад амьдарч байгааг судлаачид тогтоогоод байна.

НЭН ХОВОР АМЬТАД

Монгол оронд 31 зүйл амьтныг ховор амьтанд бүртгэгдсэн бөгөөд Хэнтий аймгийн нутагт 9 зүйл амьтад бүртгэгдсэн байна./Амьтны тухай хууль7.1 зүйл/

ХӨХТӨН

Молцог хандгай  

Бие бахим, мөч урт, хандгайн зүс нь нас, улирлаар өөрчлөгдөнө. Бургас, улиангар, хусны нахиа, найлзуур хандгайн идэш тэжээлд голлоно. 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 7163.4 км2 нутагт 190±13 толгой  молцог хандгай 1000 га-д 0.2 бодгаль ногдох нягтшилтай байна.

Баданга хүдэр

Бие жижиг, хойд хөл урдахаасаа урт учир хондлойгоороо өндөр, харайх нь туулайтай төстэй. Өвслөг ургамал, хаг, хөвд, шилмүүсээр хооллоно. Жинхэнэ тайгын амьтан. Хөвдөл дэвсгэртэй, унанга модтой балар өтгөн ой, уулын арын сүүдэр, оройн хад асгатай газарт илүү байрлана.Монголын Хэнтий, Хөвсгөлийн уулс, Хангай, Хан Хөхийн нуруудын орой хэсгээр тархсан. 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 6556.9 км2 нутагт 143±11 толгой баданга хүдэр  1000 га-д 0.2 бодгаль ногдох нягтшилтай байна.

Голын халиу

Хэнтий аймгийн Онон голын сав Балж, Хёрхон гол дагуу нутагладаг. 2012 онд Онон Балжийн байгалийн цогцолбор газарт хийсэн мониторинг тооллогоор 11 халиу тоологдсон.

Далаад оны сүүлчээр Монголд 20 гаруйхан байсан. Дээр үеэс хайр гамгүй агнаснаас хүн байнга нутагладаг том голуудын татамд аль хэдийн устаж, зэлүүд нутагт нэн цөөн үлдсэн. Өвөл хоол тэжээл хайх, нар салхинд гарах, үржлийн хосоо олж, хөөцөлдөх зэргээр уснаас гарч цас мөсөн дээгүүр хэсэх үед хүн золбин нохой, чоно, нохой зээх, бүргэд мөрдөн отож хороодог. Нүхний амсрыг мөс таглан хөлдөх, өрхөөр үер орж, эрэг нурж үүр байр усанд автах зэргээс бүлээрээ сөнөдөг нь ховордох шалтгаан болсон.

 

ШУВУУ

Цагаан тогоруу

Бие том, 1200-1400 мм өндөр, дун цагаан зүстэй. Далавчны үзүүр хар. Нүүр, хошуу, хөл улаан. Эр эмээсээ арай том. Залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй. Обь мөрний дунд хэсэг, Якутын зүүн хойд нутагт өндөглөж зусдаг. Якутад Яной голоос дорно зүгт Алазе голын хоорондох өргөн уудам нутагт байршдаг шувуу. Монголын нутгийг дайран өнгөрч, зусдаг. Хятадын Хөх мөрний адагт өвөлжинө. Буйр, Тарь нуур, Бүхэгийн голд хавар үзэгдэнэ. 1981, 1988 оны зун Улз голын сав, 1994 онд Өгий нуурт зусаж байжээ. Сүүлийн 5 жилүүдэд Биндэрийн нуур, түүний орчим нутгаар 8-10 толгойгоор зуны улиралд байнга тохиолдох болсон. Монголд IV сарын сүүлч, V сарын эхээр нүүдэллэн ирж, зэлүүд нутагт зусна [8]. Их төлөв эргээрээ зэгстэй, намгархаг нуур болон голын хөндийн өтгөн өвстэй чийглэг нугад тохиолдоно.

Реликт цахлай

Казахстаны Алаколь нуур‚ ОХУ–ын Тарь нуурт өндөглөдөг, Хятадын Хэбэйд өвөлждөг тухай мэдээ бий. Үржлийнхээ үедээ Хэнтий аймгийн Улз, Хэрлэн голын хөндий том жижиг нууруудаар тааралдана Улз голын савд IV сарын дундаас үзэгдэж эхэлнэ. Шавж‚ загас‚ хавч хэлбэртэн‚ аалз‚ жижиг шувууны ангаахай‚ үлийн цагаан оготно‚ алаг даага‚ буудайн үр зэргээр хооллоно Монгол нутгаар VIII сарын дундаас IX сарын 20-ны хооронд өвөлжих газраа нүүнэ.Буйр‚ Хөх нуур‚ Орог‚ Таац‚ Бүст нуур, Улз голоор 30 орчмыг бүртгэсэн.

 

Бор бүргэд

Хэнтийн уулс буюу Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Дадал, Биндэр сумды нутгаар ховор тохиолдоно.Ихэвчлэн тал хээр болон холимог ой, намаг, нуга, гол, нуурын орчмоор амьдрах бөгөөд хаа нэг уулархаг газар тохиолдох нь бий. Гол хоол тэжээл нь мэрэгчид бөгөөд хоёр нутагтан, мөлхөгчид болон жижиг шувуудаар хооллоно.Манай оронд энэ зүйл харьцангуй ховор өндөглөдөг, нүүдлийн зүйл. Манай оронд үржлийн болон нүүдэллэж буй бодгалиуд IV сарын сүүлч, V сарын эхээр ирнэ.

 

 

Усны нөмрөг бүргэд

Хэнтийн уулын бүс, Онон, Шуус, Хурх голын  хөндийгөөр цөөн тоогоор үзэгдэнэ.Загастай, томоохон нуур, ус дагаж амьдарна. Үүрээ мод хад, овоорсон зэгсэн довцог дээр засдаг. 2-4 өндөг гаргана. Нүүдлийн, зарим үед өвөлждөг, үүрлэж, өндөглөдөг шувуу.Тэжээлийн зонхилох хэсгийг загас эзлэх боловч, сүүгээр бойжигчид, шувуу барьж иддэг.

 

Могойч загал

Хэнтийн баруун-өмнөд хэсгээр үржлийн үедээ тохиолдоно. Сэлэнгэ голын хөндийд үржиж, Орхон, Сэлэнгэ, Туул голын саваар нүүдлийн үедээ тохиолдоно. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Зүүн Хайлаастай, Шүтэгийн Баянгол, Өөшийн говь, Өмнөговь аймгийн Ноён сумын Баг мод, Галбын говь, Батаагийн голд өндөглөн зусна.

Үүрлэх нутаг нь мал, ялангуяа, тэмээний бэлчээр талхлагдаж, үүрлэх орчин доройтох шалтгаан болно. Уул уурхай болон аялал жуулчлалыг дагасан барилгажуулалт, үүртэй моддыг түлшинд хэрэглэх нь түүний өндөглөх орчин улам хязгаарлагдмал болоход нөлөөлж байна. Идэш тэжээл хомсдох, эгэл шаршувуу зэрэг махан идэшт амьтдын нөлөө залуу шувуудын өсөлтөнд муу нөлөөтэй.

 

ЗАГАС

Амарын хилэм

Биеийн хэлбэр нь хилмийн бусад зүйл шиг, уртассан, ээрүүл хэлбэртэй. Дотоод яснууд нь мөгөөрснөөс тогтоно. Их бие нь таван эгнээ эвэрлэг мөгөөрсөн товруутай. Хошуу нь  урт, шувтан, хошууны доод хэсэгт 4 сахалтай. Ам нь толгойн доор байрладаг. Шивэр хилмийн ялгагдах шинж нь заламгайн илтэснүүд нь дэвүүр хэлбэртэй.  Нуруу, их биеийн хажуугийн өнгө нь цайвар саарлаас хар хүрэн өнгөтэй, хэвлий нь цайвар цагаан.Онон голд цөөн тоогоор тохиолдоно.Цэнгэг усны загас. Голын гүн хэсэгт ёроолын зөөлөн биетэн, авгалдай, өт, сээр нуруугүй амьтдаар, хааяа жижиг загасаар хооллоно.