Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид ногоон байгууламжийн хашааг засаж сэлгэлээ
Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санхүүжилтээр
Чингис хотын хүндэтгэлийн хаалганы замын 2 талд цэцэрлэгт хүрээлэнг 2019 онд байгуулсан.

Гэвч сүүлийн үед цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг автомашинаар дайрч унагаах, эвдэх, үүдийг онгойлгон үхэр оруулах, мод бутыг хугалах зэрэг зохисгүй үйлдлийг гаргаж байна.
2020.12.04-ний өдөр Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас эвдэрсэн хашааг янзлан хөдөлгөөн илэрүүлэгч камер байршуулсан тул дахин хашаа эвдэх, мод бутыг гэмтээх зохисгүй үйлдэх гаргасан иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно.


