2020 онд Онон, Хэрлэн голоос 1600 толгой загас ахуйн зориулалтаар, Онон голоос 880 толгой загас тусгай зориулалтаар бариулна.
Амьтны тухай хуульд зааснаар 6 сарын 15-ны өдрөөс дараа оны 4 сарын 01-ний өдөр хүртэл загасыг ахуйн болон тусгай зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан байдаг. Иймд иргэд ахуйн зориулалтаар загас агнаж барихдаа тухайн сумын Засаг даргын эрх олгосон албан тушаалтнаас “Ан амьтан агнах, загас барих “эрхийн бичгээ авч загасчлана. Хуулийн этгээд тусгай зориулалтаар загас амьдаар барихдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авч барина. Хэрвээ зөвшөөрөлгүйгээр загасчилсан бол иргэнийг 150 нэгж буюу 150000 төгрөг, хуулийн этгээдийг 1500 нэгж буюу 1500000 төгрөгөөр торгоно. Барьсан загасны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нөхөн төлбөр ноогдуулна./Амьтны тухай хууль 37.2/