Ер бусын дүр төрхийг бий болгодог байгалийн ховор үзэгдлүүд
Байгаль дэлхийд бидний мэдэхгүй, бидний гайхашруулдаг зүйлс үй олон бий. Хүн төрөлхтний нууцыг нь тайлсан, тайлаагүй байгалийн элдэв үзэгдлүүдийн дундаас нэн ховор бөгөөд сонин гайхамшигтай байгалийн үзэгдлүүдийн зургуудыг сайтынхаа Байгаль булангийн шинэ нийтлэлээр сонгон оруулж байна. Байгалийн эдгээр үзэгдлүүд нь үнэхээр алмайран гайхмаар ер бусын дүр төрхийг бий болгодог ч маш ховор тохиолддог аж. Онцгой содон эдгээр үзэгдлүүдийг нүдээр үзэх боломжгүй байж болох ч гэрэл зураг хэлбэрээр харж, түүний тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь боломжгүй зүйл биш юм.
1. Brinicle: Маш хүйтэн, давстай ус тэнгисийн усанд орж ирэх үед тэнгисийн усан доор хөндий сталактит эсвэл мөсөн хонгорцог бий болдог.