Нар бүтэн хиртэнэ

АНУ-ын газар нутаг дээр өнөөдөр нар бүтэн хиртэнэ. Өмнөд Каролина мужид оршин суудаг 12 сая гаруй хүн энэхүү байгалийн үзэгдлийг үзэх гэнэ.Энэхүү байгалийн үзэдлийг үзэж сонирхохоор маш олон жуулчид тус мужид хүрэлцэн очжээ.

Нар хиртэлтийн үеэр АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сан, их сургууль, одон орон судлах төвүүд болон корпорациудын тусламжтайгаар “Eclipse Mega Movie Project” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төслийг мэргэжлийн гэрэл зурагчид санаачилсан ба иргэд ч мөн тусгай аппликэйшний тусламжтай үүнд хувь нэмрээ оруулах боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published.