Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ой ашиглалтанд тавих технологийн хяналтыг цахимжуулах нь сургалт зохион байгуулагдлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, REDD+ Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний хөтөлбөр зэрэг байгууллагатай хамтран “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ой ашиглалтанд тавих технологийн хяналтыг цахимжуулах нь” сэдэвт зүүн бүсийн сургалтыг Өмнөдэлгэр суманд 9 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтанд БОАЖГ-ын Ойн албаны мэргэжилтэн Э.Батсайхан, аймгийн ой бүхий сумдын байгаль хамгаалагч, Цэнхэрмандал сумын ойн анги, Хэнтий шинэс, Батширээт, Биндэр-ой сум дундын ойн ангийн мэргэжилтэнүүд, Төв, Дорнод аймгийн төлөөллүүд зэрэг нийт 80 гаруй хүн оролцсон.

Сургалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын ахлах мэргэжилтэн Р.Ганбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа, “Ой судалгаа хөгжлийн төв” УТҮГ-ын Хууль бус ой ашиглалттай тэмцэх шуурхай ажиллагааны тасгийн дарга Ч.Ганбаатар оролцож Ойн талаар төрөөс баримтлаж буй бодлого, Монгол орны ойн өнөөгийн байдал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авч хэрэгжүүлэж байгаа бодлого чиглэл, байгаль хамгаалгч, байгаль орчны хяналтын улсын байцаагчын эрх зүйн эрх зүйн асуудал, Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хэрэгжилт өнөөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих, хяналтыг цахимжуулах сэдэвт илтгэлүүдээр мэдээлэл тавигдлаа.