Сонин хачин

Энэтхэгт 45 градус налсан 7 метр чулуу уналгүй байсаар байна

Кришнагийн тосон бөмбөлөг хэмээн алдаршсан энэ нууцлаг сонин зүйл 250 тонн жинтэй ч гулгаад уначихаж мэдэх манхан дээр тогтож байдаг. 1908 онд Мадрасын амбан захирагч Артур Лоли энэ чулууг орчин тойрныхон, барилга байшинд аюултай гээд зайлуулахаар шийдэж. Долоон заанаар татуулсан ч чулууг байрнаас нь хөдөлгөж чадаагүй гэдэг.

Корнеллийн их сургуулийн цамхгийн оройд 1997 онд 27 кг хулуу бий болжээ

Төд удалгүй хэн нэгэн хүн наргиа болгож хулууг тэнд тавьсан гэцгээж. Гэхдээ цамхаг 52.7 метр өндөр, тийшээ гарсан шат байхгүй, тэнд хүрэх ямар ч боломжгүй юмсанж. Ингээд тийм том хулууг хүн яаж тийш нь гаргасан бэ гэдэг нь таамаг хэвээр үлдэж. Хоёр дахь сонин тохиолдол нь 2005 онд болж тэндээс диско бөмбөлөг өлгөчихсөн байх нь тэр. Тэр бөмбөлгийг авах гэж зориулалтын уртасгагч цамхагтай өргөгч кран хөлслөхөд их сургууль 20 мянган доллар зарцуулсан гэнэ.

Австралийн “Дингогийн хашаа” Орос-Хятадын залгаа хилээс ч урт

XIX зуунд хонины аж ахуй нь Австралийн эдийн засгийн гол салбар байлаа. 1880-аад онд фермерүүд хонины бэлчээрээ зэрлэг нохойноос хамгаалах гэж барьсан энэ хашааны урт 5614 км. Гэтэл Орос, Хятадын хил ердөө 4209,3 км шүү дээ.