Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Хэнтий аймгийн 95 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Чингис хотод байрлах Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид болон байгаль хамгаалагчид, “Хэнтийн шинэс” СДОА, “Биндэр –Ой” СДОА, Батширээт СДОА, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ,  Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Хэрлэн голын сав газрын захиргааны албан хаагчид хамран Нарс-200ш, Хайлаас-430, Гүйлс -120ш, Шар хуайс -250ш нийт 1000 ш мод тарьж суулгалаа.