Дархан, Дэлгэрхаан, Мөрөн, Хэрлэн сумдын нутагт нутагшдаг ховор амьтдад биотехникийн арга хэмжээ авлаа

2018.01.08-13-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017.12.08-ний өдрийн 71 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд /БОАЖГ-н мэргэжилтэн Б.Санчир, Н.Оюунмандал, Б.Баясгалан, Э.Батсайхан, Б.Нямхатан, Б.Гүрсүрэн, жолооч Б.Соронзонболд болон Хэрлэн сумын байгаль хамгаалагч Ж.Амгаланбаатар, Ц.Ганжавхлан, БОХУБайцаагч Д.Буянбат, Дархан сумын байгаль хамгаалагч Ц.Ганбат, Дэлгэрхаан сумын байгаль хамгаалагч Х.Мөнхбат, П.Ангараг, БОХУБайцаагч Т.Гантуяа, Хан Хэнтийн ДЦГазрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн н.Өлзийсайхан, байгаль хамгаалагч н.Отгонбаяр, Хэрлэнтооно төрийн бус байгууллагын тэргүүн Л.Мөнхбат/ Дархан сумын Дархан уул, Дэлгэрхаан сумын Хэрлэнтооно уул, Мөрөн сумын Өндөрхаан уул, Хэрлэн сумын Хутаг ууланд нутагшдаг ховор амьтдад нийт 340 боодол өвс, 1 тн хужир тавьж ажиллалаа.