Загасыг ахуйн зориулалтаар агнах, барихыг хориглосон хугацаа эхэллээ.

Загасны үржлийн үе эхлэж байгаа тул ахуйн зориулалтаар загасчлахыг хуулиар хориглосон байдаг.

Амьтны тухай хууль

9 дүгээр зүйл.Агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа

9.2.Ахуйн зориулалтаар дор дурдсан хугацаанд загас барихыг хориглоно:

9.2.8. Дархадын цагаан, Буйр нуурын, Омоль, Зарам,  Алтайн сугас загаснаас бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнах, барихыг хориглоно.

Хэрвээ дээрх хугацааг зөрчин загасчилсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.

7.6 дугаар зүйл.Амьтны тухай хууль зөрчих

7.6.4.Агнуурынбүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.