Хэнтий аймгийн ой бүхий сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах “Ойд арчилгаа хийх” сургалт зохион байгууллаа
Хэнтий аймгийн ой бүхий сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг арчилгааны ажлын арга зүйг таниулах, арчилгааны ажлыг орон нутагт чанартай зохион байгуулж ажиллахад анхаарах зүйлс, ойд арчилгаа хийхтэй холбоотой хууль эрх зүйн акт, стандарт, журамтай дагаж мөрдүүлэх сургалтыг НҮБ-ын ХХААБ-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF төслийн дэмжлэгтэйгээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран чадавхижуулах сургалтыг Өмнөдэлгэр суманд 2019 оны 8 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд Хэнтий аймгийн ой бүхий сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, сум дундын ойн ангийн мэргэжилтэн нийт 20 ажилтан албан хаагч хамрагдлаа.
Сургалтаар ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтэц, бүрэлдэхүүн, таваарлаг чанарыг сайжруулах, хөнөөлт шавж, өвчин, түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн аясаараа сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн ойн арчилгааны ажлыг төлөвлөх, орон нутагт зохион байгуулах, гүйцэтгэлийг хүлээж авах мэдлэгийг онол, хээрийн дадлагаар олгосон.
Онолын мэдлэгээр ойн арчилгааны ажлыг зулзаган ойн титэм нийлэх үеэс эхлэн ашиглалтын нас хүртэлх хугацаанд түүний бүтэц, бүрэлдэхүүн, шигүүрлийг зохицуулж, модны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор мод, сөөгийг үе шаттайгаар арчлах, арчилгааны ажлын гэрэлжүүлэх, тохируулах, сийрүүлэх, завсрын хэлбэрийн ялгааг таниуллаа.
Сургалтаар Хэнтий аймгийн ой бүхий сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах “Ойд арчилгаа хийх” сургалтыг зохион байгуулсанаар улсын болон орон нутаг, төслийн санхүүжилтээр насны 1,2 дугаар насны ойд гэрэлжүүлэх, тохируулах, сийрэгжүүлэх, завсарын арчилгааны ажлыг гүйцэтгэгч сум болон сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт тавихад талбайг зөв сонгосон эсэх, арчилгааны ажлаар зөв модыг авсан эсэх, талбайн цэг тэмдэглэгээг зөв хийсэн эсэхийг шалгаж дүгнэлт хийх арга зүйд суралцлаа.